Өнөөдөр 388.909 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9-р сарын
25-нд I, II, III ангиллын 23 ХК-ийн 248.7 сая төгрөгийн үнийн
дүн бүхий 388.909 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12
ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс
"Монгол Базальт" (MBW +11.08%) болон "Хөвсгөл алтан
дуулга" ХК (ADU +9.23% )-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Монос хүнс" (MFC -10.28%) болон
"Дорнод" ХК (DRN -9.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 0.84 хувиар
өсч, 18999.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.447.068.988.266.85 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй
мэдээллийг Энд дарж үзнэ
үү.