БНСУ-ын нярайн төрөлтийн тоо дахин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-25 14:32:54

СӨҮЛ. /Xinhua/. Өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын нярайн төрөлтийн тоо дахин буурсан талаар тус улсын Засгийн газраас лхагва гарагт гаргасан тайланд мэдээлжээ.


“Энэ оны долдугаар сард 25 мянга гаруй хүүхэд шинээр төрснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар буурсан үзүүлэлт болсон” гэж Статистикийн хорооноос мэдээлсэн байна. Мөн 2019 оны эхний долоон сарын хугацаанд төрсөн хүүхдийн тоог өмнөх оныхтой харьцуулж үзэхэд, 7.6 хувь буюу 183 мянгаар буурчээ.


Энэхүү үзүүлэлт 2015 оны 12 дугаар сараас хойш сар тутам буурсан дүн үзүүлж байгаа ажээ. Засгийн газрын зүгээс үүний эсрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг үл харгалзан өнгөрсөн онд шинээр мэндэлсэн хүүхдийн тоон үзүүлэлт урьд өмнө байгаагүйгээр буурсан байна.


Шинээр төрж буй хүүхдийн тоо буурснаар ирээдүйд хүн амд эзлэх өндөр настнуудын тоо нэмэгдэх, ажиллах хүчний тоо багасахад хүргэж болзошгүй бөгөөд улмаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх учир БНСУ-ын эрх баригчдын хувьд тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа ажээ. 

Связанные новости