“Beidou” навигацийн системийн шинэ хиймэл дагуулуудыг хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань
мужийн “Сичан” хиймэл дагуул хөөргөх төвөөс “Beidou” навигацийн системийн хоёр хиймэл дагуулыг
тээсэн “Long March-3B”
пуужинг даваа гарагийн өглөө хөөргөсөн байна.
Уг хиймэл дагуулууд нь “BDS” навигацийн системийн
47, 48 дахь хиймэл дагуул болох бол “Long March” цувралын пуужингууд 312 дахь удаагаа хөөрч буй
нь энэ ажээ.
Шинэ хиймэл
дагуулууд бусад хиймэл дагуулын хамтаар системийнхээ хамрах хүрээ, байршлын
нарийвчлалыг сайжруулахаар ажиллах юм.
Хиймэл дагуул
болон тээгч пуужинг Хятадын Сансрын технологийн академи, Агаар сансрын
шинжлэх ухаан, технологийн корпорацын мэргэжилтнүүд хөгжүүлжээ.