АНУ гал унтраах нисэх онгоцоо Боливи руу илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-27 14:43:34
Yesukheitumur Tumurbaatar

СУКРЕ. /VOA/. Амазоны түймэртэй тэмцэхэд туслуулахаар АНУ-аас илгээсэн тусламжийн нисэх онгоцыг Боливи улс хүлээн авсан байна.


АНУ-ын гал унтраах зориулалттай “Boeing 747-400 SuperTanker” нисэх онгоцыг хүлээн авсан гэж Боливийн албаны хүмүүс мэдэгджээ. Түймэр унтраах зориулалттай энэхүү нисэх онгоц нь нэг эргэлтдээ ойролцоогоор 72 мянган лирт ус тээвэрлэдэг байна.


Чикуитаниа бүс нутагт дэгдсэн түймрийг унтраах зорилгоор бид АНУ-аас “Boeing 747 SuperTanker” нисэх онгоцыг хүссэн гэж Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес твиттер хуудсаар өмнө нь мэдээлсэн билээ.


500 гаруй овгийн нэг сая гаруй хүн оршин суудаг, гурван сая орчим төрөл зүйлийн амьтан, ургамалтай Амазоны ширэнгэн ой нь дэлхийн нийт хүчилтөрөгчийн 20 хувийг дангаараа үйлдвэрлэдэг ажээ.

Связанные новости