Өнгөрсөн 7 хоногт 1.7 сая ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа
болж, нийт 338.487.814.77 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 42 ХК-ийн
1.7 сая ширхэг хувьцааг арилжив.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
MBW |
МОНГОЛ БАЗАЛЬТ ХК |
377,192 |
134,383,208 |
2 |
LEND |
ЛЭНДМН ББСБ ХК |
494,119 |
30,410,078 |
3 |
GOV |
ГОВЬ |
90,110 |
25,997,225 |
4 |
MFC |
МОНОС ХҮНС |
338,708 |
23,665,698 |
5 |
APU |
АПУ |
36,412 |
20,499,483 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
1 |
GAUL |
Гаүли ХХК |
404,097 |
138,507,311 |
2 |
BDSC |
БиДиСек ХК |
591,801 |
115,466,866 |
3 |
GLMT |
Голомт Капитал ХХК |
858,587 |
102,119,349 |
4 |
BUMB |
Бумбат-Алтай ХХК |
242,234 |
61,439,138 |
5 |
STIN |
Стандарт инвестмент ХХК |
203,764 |
60,467,865 |
Долдугаар сарын
26-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,488,764,599,479.44 төгрөг болсон
бол "ТОП 20" индекс 20233.74 нэгж болж өмнөх долоо хоногоос
1.83 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Харин өнөөдөр Хөрөнгийн бирж I, II, III ангиллын 14 ХК-ийн 95.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 355.421 ширхэг хувьцаа арилжсанаас 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик Холдинг" болон "Хай Би Ойл" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баян-Алдар ББСБ" болон "Өндөрхаан" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.5 хувиар өсч,
20335.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,489,362,820,705.00 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.