Дүрэмт хувцастай этгээдүүд алт хулгайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-26 15:56:33

МОСКВА. /АиФ/. Бразилын Сан-Паулу хотод цагдаагийн хувцастай үл таних этгээдүүд 750 кг алт хулгайлсан хэрэг гарчээ.


Цагдаагийн дүрд хувирсан гэмт этгээдүүд орон нутгийн нисэх онгоцны буудлын ачааны хэсэг рүү нэвтрэн орж хулгай хийснийхээ дараа хэргийн газраас оргон зугтсан байна. Тэд 30 сая ам.долларын үнэд хүрэх 750 кг алт хулгайлжээ. 


Гэмт этгээдүүд шаардлагатай бүхий л мэдээллийг авахын тулд өмнө нь тус нисэх онгоцны буудлын ажилтны гэр бүлийнхнийг барьцаалж байсан нь мөрдөн шалгалтын явцад илэрсэн байна. 

Связанные новости