АНУ-ын Айдахо муж улсад ой хээрийн түймэр гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /Reuters/. Үндэсний цөмийн эрчим хүчний судалгааны лабораторийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, 44 мянга гаруй га газрыг хамарсан ой хээрийн түймэр АНУ-ын Айдахо муж улсад гарчээ. Гэвч гал сөнөөгчид энэхүү том хэмжээний гал түймрийн тархалтыг зогсоосон байна.
Айдахо муж улсын зүүн өмнөд хэсэгт даваа гарагийн өглөөний 6:50 минутад аянга буусны улмаас түймэр гарсан бөгөөд түймэр асар хурдацтай тархжээ.
Түймрийн улмаас АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Үндэсний цөмийн эрчим хүчний судалгааны лабораторийн үйл ажиллагааг мягмар гарагт түр зогсоож, нүүлгэн шилжүүлжээ. Мөн зарим ажилтнуудыг өөр барилга байгууламж руу нүүлгэн шилжүүлсэн байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня