Жуулчдын аминд хүрсэн этгээдүүдэд цаазын ял ногдуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РАБАТ. /France24/. Марокко улсын нийслэл Рабат хотын шүүх Скандинавын
орнуудын жуулчдын амь насыг хэрцгийгээр хөнөөсөн “Лалын улс” бүлэглэлийн
дэмжигчдэд цаазын ял ногдуулсан байна.
Абдессамад Эжуд,
Юнес Уазияд, Рашид Афатти нарын холбогдсон хэргийг шүүх хурал болохын өмнө тэдэнд
цаазын ял ногдуулахыг уриалсан өргөх бичгүүд цахим сүлжээгээр тархсан байна. Гэмт этгээдүүд хэргийг үйлдэж буй үеийн бичлэгээ нийгмийн сүлжээнд байршуулж, өөрсдийгөө
Өнгөрсөн 12 дугаар сард Данийн иргэн,
24 настай Луиза Вестерагер Йесперсен болон Норвегийн иргэн, 28 настай Марен
Уеланд нарын цогцос гадаадын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг газрын
ойролцоогоос олдсон юм. Марокко улсад 1993 оноос
хойш цаазын нэг ч ял гүйцэтгээгүй байна.