Флоридад жолоо барих үедээ зурвас бичихийг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын Флорида муж
улсад жолоо барих үедээ зурвас бичихийг хориглосон шинэ хуулийг даваа гарагаас мөрдөж эхэлжээ.
Флорида муж улсын
захирагч Рон ДеСантисын өнгөрсөн тавдугаар сард баталсан хуулийн дагуу цагдаагийн
ажилтнууд зурвас бичиж байгаа жолооч бүрийг зогсоохыг зөвшөөрчээ. Уг зөрчлийг
гаргасан жолоочийг эхний удаа 30 ам.доллароор торгох бол дахин зөрчил гаргавал гурван
оноо нэмэх ажээ.
Шинэ хуулийг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 10 дугаар сарын 1-нээс анхааруулж эхлэх бол ирэх нэгдүгээр сарын 1-нээс торгууль ногдуулж эхэлнэ. Зурвасын хориг нь байршил тогтоогч төхөөрөмж ашиглаж буй жолооч болон зогсож байгаа тээврийн хэрэгслийн жолоочид хамааралгүй юм.
“SmartAsset” цахим хуудсанд нийтэлсэн судалгаанд дурдсанаар, АНУ-ын хамгийн муу жолооч нартай мужуудын жагсаалтын дөрөвдүгээрт Флорида бичигджээ. Флорида муж улсын жолооч нарын дөнгөж 73 хувь нь даатгалд хамрагдсан байдаг нь АНУ-д хамгийн сул үзүүлэлт бөгөөд зам тээврийн торгуулийн тоогоор улсдаа 11 дүгээрт жагсдаг байна.