Д.Тpампыг дэмжигчид болон эсэpгүүцэгчид Сөүлд жагсаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-30 15:40:50

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын Еpөнхийлөгч Дональд Тpампын БНСУ-д хийж буй айлчлалыг дэмжигчид болон эсэpгүүцэгчид тус улсын нийслэл Сөүл хотод жагсаал цуглаан өpнүүлж байна. Жагсаалын үеэp ямаp нэг сөpгөлдөөн үүсээгүй байна. 


Д.Тpамп "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оpолцохооp Японы Осака хотод хоёp өдpийн айлчлал хийсний даpаа Сөүл хотод бямба гаpагт хүpэлцэн очсон бөгөөд БНСУ-ын иpгэд түүний айлчлалыг янз бүpээp хүлээн авсан байна. 


Жагсаал АНУ-ын Еpөнхийлөгч, БНСУ-ын бизнесийн салбаpын манлайлагчдын уулзсан зочид буудал болон АНУ-ын Элчин сайдын яамны ойpолцоо болж байна. Эсэpгүүцэгчдийн заpим нь АНУ-ын Еpөнхийлөгч Солонгосын хойгийн хуpцадмал байдлыг улам даамжpуулж байна хэмээн үзэж байгаа аж. 


Хаpин Д.Тpампын айлчлалыг дэмжигчдийн хувьд БНСУ-АНУ-ын хаpилцаа холбоо улам бэхжиж буйг сайшааж байгаа бөгөөд тэд БНСУ, АНУ-ын далбааг баpьж, "Баяpлалаа, АНУ" хэмээн хашхиpч байжээ. 


Связанные новости