НАТО-гийн цэргийн хорооны бүрэлдэхүүнд анх удаа эмэгтэй хүн оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-23 14:05:41

МОСКВА. /TASS/. Норвегийн Зэвсэгт хүчний контр-адмирал Луиз Дедичен НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хорооны бүрэлдэхүүнд орсон анхны эмэгтэй болжээ. Энэ тухай НАТО-гийн албан ёсны төлөөлөгч Оана Лунгеску мэдэгдсэн байна.


“НАТО-гийн цэргийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон анхны эмэгтэй Луиз Дедиченд баяр хүргэж байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


НАТО-гийн цэргийн хорооны бүрэлдэхүүнд тус эвслийн гишүүн орнуудын ерөнхий штабуудын дарга нар ордог байна. Цэргийн хороо нь цэргийн стратегийн асуудлаар зөвлөмжүүд өгөхийн зэрэгцээ эвслийн шийдвэрт нөлөө үзүүлдэг аж. 

Связанные новости