Украин хүнд зэвсгээ холбогдох шугам руу илгээж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. Украины Зэвсэгт хүчин их буу, хүнд зэвсэг, сайн дурынхны батальонуудаа Горловка, Мариуполь хотын зэргэлдээх холбогдох шугам руу илгээж байна гэж өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Эдуард Басурин мэдэгдэв.
Украины Зэвсэгт хүчний шилжилт хөдөлгөөн болон холбогдох шугамын зэргэлдээ цэргийн хүч төвлөрүүлж байгааг Донецкийн тагнуулынхан бүртгэж байна гэж тэрбээр мэдэгджээ.
Украины Зэвсэгт хүчин өөрөө явагч их бууны таван систем, зэрэг галладаг “Град” тийрэлтэт гурван систем, явган цэргийн байлдааны зургаан машин, сум, таван “Камаз” машиныг Зайцево, Новгородская, Майорск, Мирное суурин руу илгээснийг Басурин онцолсон байна.
Мөн тэрбээр, Украины тал Донецкийн газар нутагт хүнд зэвсэг ашиглах нь илүү олон болсонтой холбоотойгоор мужийн хойд нутгийн Ясиноватая хотын ойр орчимд байдал эрчимтэй муудаж байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга