Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    ПЁНЬЯН. /CNN/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охин дүү Ким Ё Жон
БНСУ-ын тэргүүн хатагтай агсанд хүндэтгэл үзүүлэхээр Солонгосын Цэрэггүй бүсэд
зочилсон байна.
БНСУ-ын
Ерөнхийлөгчийн албыг 1998-2003 онд хашсан Ким Дэ Жүний гэргий И Хэ Хо энэ долоо
хоногийн эхээр таалал төгссөн юм. 
БНАСАУ-ын өндөр
албан тушаалтан Ким Ё Жон цэцэг өргөж, Ким Жөн Уны эмгэнэлийг БНСУ-ын төлөөлөгчдөд
дамжуулахаар хилийн Панмүнжом тосгонд лхагва гарагт очсон байна. 
2000 онд Ким Дэ
Жүн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Иртэй /Ким Жөн Уны эцэг/ уулзсан
анхны Ерөнхийлөгч болж байжээ. Мөн тэрбээр БНАСАУ руу хандан явуулсан “Нарны
илч” бодлогоороо 2000 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан билээ. 
БНАСАУ-ын
удирдагчаас цэцгийн хамтаар илгээсэн хүндтэй, тусгай захидалд БНСУ-ын
Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэрийн өмнөөс талархаж буйгаа тус улсын Үндэсний
аюулгүй байдлын төлөөлөгч лхагва гарагт илэрхийлсэн байна. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    