НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-11 11:50:17

ЖЕНЕВ. /Xinhua/. Мали улсын зуу орчим энгийн иргэний аминд хүрсэн халдлагыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш зэмлэн буруушаасан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик даваа гарагт мэдээлжээ.


Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Малийн төвийн нутгийн Мопти бүс нутгийн Собану-Коу тосгонд болсон халдлагын улмаас хүүхэд, эмэгтэйчүүд багтсан 95 хүн амиа алдаж, олон хүн шархадсан юм.


А.Гутерреш уг халдлагыг зэмлэн буруушаагаад, мөрдөн шалгах ажиллагааг сайтар явуулж, гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага ногдуулахыг Малийн эрх баригчдад уриалсан гэж С.Дюжаррик хэлсэн байна. Мөн тэрбээр, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн болон Малийн Засгийн газарт гүнээ эмгэнэл илэрхийлээд, шархадсан хүмүүсийг хурдан тэнхрэхийг хүсжээ. 

Связанные новости