“Мос финтек” нээлттэй ХК боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт
нийт таван удаагийн үнэт цаасны арилжаа болов.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 44 компанийн
дөрвөн сая ширхэг хувьцааг 515.5
сая төгрөгөөр арилжив. Засгийн газрын үнэт цаасыг арилжаагүй байна. ХК-иудын идэвхтэй арилжсан хувьцаа:
№ |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
LEND |
ЛЭНДМН ББСБ ХК |
2,078,034 |
126,194,704 |
2 |
MFC |
МОНОС ХҮНС |
1,273,372 |
91,407,243 |
3 |
MNDL |
МАНДАЛ ДААТГАЛ |
13,576 |
70,104,185 |
4 |
APU |
АПУ |
89,254 |
50,933,832 |
5 |
ALI |
СТАНДАРТ НООС |
152,624 |
42,734,720 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
1 |
GLMT |
Голомт Капитал ХХК |
1,506,364.00 |
211,332,045.63 |
2 |
BDSC |
БиДиСек ХК |
1,180,263.00 |
162,146,210.14 |
3 |
BZIN |
Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК |
2,297,084.00 |
144,014,722.36 |
4 |
BUMB |
Бумбат-Алтай ХХК |
487,838.00 |
62,068,297.57 |
5 |
STIN |
Стандарт инвестмент ХХК |
294,516.00 |
58,690,702.55 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Зургадугаар сарын 7-ны өдрийн байдлаар зах
зээлийн үнэлгээ 2.342.470.955.341.37 төгрөг болсон бол "ТОП
20" индекс 19566.93 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.15 хувиар
буурав.
Монголын “Хөрөнгийн
бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Мост Финтек”
ХХК-ийн нийт 466.716.642 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн
III ангилалд бүртгээд байна. Үүнийг СЗХ-ны хурлаар хэлэлцэн тогтоол
гаргаж, дээрх компанийн нийт хувьцааны 22.23 хувь буюу 103.766.700 ширхэг
хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд МХБ-ийн
"Арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал
болгон арилжихыг зөвшөөрлөө.
Санал болгон худалдах хувьцааны 11.12 хувь буюу 51.8
сая ширхгийг тус бүрийг нь 47 төгрөгөөр стратегийн хөрөнгө
оруулагчдад, үлдсэн 11.12 хувь буюу 51.8 сая ширхгийг тус бүрийг нь мөн 47 төгрөгөөр олон нийтэд санал болгон
худалдах замаар нийт 4.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр
төлөвлөжээ.