АНУ болон Мексик цагаачлалын асуудлаар тохиролцоонд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ Мексик улстай цагаачлалын асуудлаар тохиролцоонд хүрч, даваа гарагт ногдуулахаар төлөвлөсөн гаалийн татварыг түр хойшлуулжээ. Ийм мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа тавьсан байна.
"АНУ Мексиктэй тохиролцоонд хүрч хэлэлцээр байгуулсан гэдгийг та бүхэнд мэдээлэхдээ баяртай байна. Даваа гарагт ногдуулахаар төлөвлөж байсан Америкийн татварыг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан” Трамп бичжээ.
Түүний мэдээлснээр, Мексик улс цагаачлалын бодлогоо чангатгах үүрэг хүлээсэн байна.