Тусгай прокурор Роберт Мюллер огцорч буйгаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-30 12:14:16

ВАШИНГТОН. /TASS/. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг мөрдөн шалгасан тусгай прокурор Роберт Мюллер офисоо хаан, АНУ-ын Хуульзүйн яамыг орхиж буйгаа лхагва гарагт мэдэгджээ.


“Бид тусгай прокурорын офисыг албан ёсоор хааж байна. Хувийн амьдралдаа эргэн орохын тулд би Хууль зүйн яамнаас явж байна” гэж тэрбээр АНУ-ын Хууль зүйн яаманд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


Америкийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг Мюллер 2017 оны тавдугаар сард шалгаж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа 2019 оны гуравдугаар сарын 23-нд дууссан юм. Трампын сонгуулийн штаб болон ОХУ-ын эрх баригчид ямар нэг байдлаар хуйвалдаагүй гэдэг дүгнэлтийг тэрбээр гаргасан билээ.


Связанные новости