МЦХ-ны хувьцааны ханш өсөж, “Говь”-ийнх буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-28 20:33:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энэ өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 119.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 983.4 мянган ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тухайлбал, "Монголын цахилгаан холбоо" болон  "Адуун чулуун" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түмэн Шувуут" болон "Говь" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 622.472 ширхэг үнэт цаасыг 94.3 сая төгрөгөөр арилжаалсан байна. "TOP 20" индекс 0.77 хувиар өсч, 19912.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.365.177.997.846.03 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Связанные новости