Агапе эмнэлгийн рентген аппарат ашиглахыг түр зогсоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Ачтус” ХХК-ийн Агапе эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй тул, тус эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор энэ сарын 20-ноос эхлэн 3 сарын хугацаагаар түр зогсоов. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтанд хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна.
Связанные новости

В Бурятском государственном университете официально открыт Центр монгольского языка и культуры
5 дня

Посол Канады в Монголии выразила готовность расширить сотрудничество в горнодобывающей отрасли
5 дня