БНХАУ байгуулагдсаны ойг тохиолдуулан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-20 11:50:22

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан олныг хамарсан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулна гэж тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий газраас мэдээлэв.


Төрийн зөвлөлийн Ерөнхий газар болон Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий газраас гаргасан хамтарсан захирамжид дурдсанаар, тэдгээр арга хэмжээ нь улс даяар эх оронч үзлийг түгээх зорилготой аж.


Энэхүү үйл ажиллагааны хүрээнд улс оронд гарсан өөрчлөлтүүдийг харуулах хот, хөдөө орон нутгийн аяллуудыг зохион байгуулж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд ард иргэдийн гаргасан хүчин чармайлтын талаарх түүхийг сонсож, сэдэвчилсэн номын уншлага хийхийн зэрэгцээ батлан хамгаалах боловсролын арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ. 


Уг баримт бичигт 70 жилийн ойн баярын уриануудыг мөн танилцуулсан байна. 

Связанные новости