ЦСКА баг түүхэндээ 4 дэх удаагаа “Евролиг”-т түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВИТОРИЯ-ГАСТЕЙС. /РИА Новости/. Москвагийн ЦСКА баг шийдвэрлэх
тоглолтод Туркийн "Анадолу Эфес" багийг ялж, сагсан
бөмбөгийн 2018-2019 оны улирлын Евролигийн ялагч болжээ.
Шийдвэрлэх тоглолт өнгөрсөн ням гарагт Испанийн Витория-Гастейс хотод болж, тоглолт 91:83 онооны харьцаагаар өндөрлөсөн байна. Аваргын төлөөх шигшээ тоглолтод ЦСКА багаас Кори Хиггинс, Уилл Клайберн нар 20 оноо тус бүр авсан бол Туркийн багаас Шейн Ларкин 29 оноо, Брайант Данстон 13, Крунослав Симон 15 оноо авсан байна.
ЦСКА баг түүхэндээ 4 дэх удаагаа Евролигийн цомын эзэн болж байна. Москвагийн ЦСКА баг өмнө нь 2006, 2008, 2016 онуудад Евролигт түрүүлж байжээ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar