Япон-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах арга замыг эрэлхийлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-13 14:22:34

ТОКИО. /NHK/. "Өнгөрсөн долоо хоногт Пёньян баллистик пуужин харвасныг үл харгалзан БНАСАУ-ын удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийх арга замыг Японы Засгийн газар үргэлжлүүлэн эрэлхийлнэ" гэж тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга даваа гарагт мэдэгдсэн байна.


Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзах хэрэгтэй эсэхийг Ё.Сүгагаас асуухад тэрбээр ийнхүү хариулсан байна. Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ, энэ талаарх Засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй гэжээ.


"Хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэхийн тулд Ким Жөн Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн байна" гэж Ш.Абэ урьд нь мэдэгдсэн билээ. 

Связанные новости