Монголын 16 насны эрэгтэй хөлбөмбөгчид "Н" хэсэгт багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн өсвөрийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний эхний шатны сугалаа Малайзийн Куала-Лумпур хотод боллоо.
Монгол Улсын 16 насны эрэгтэй шигшээ баг Австрали, Вьетнам (талбайн эзэн), Зүүн Тимор, Макаогийн багтай Дорнод бүсийн H хэсэгт багтжээ. Хэсгийн тоглолтууд 2019 оны есдүгээр сарын 14-22-нд Вьетнамд болох бөгөөд багуудыг хувиарлагдсан бүсээр нь танилцуулъя.
Өрнөд бүс
А: Тажикистан, Иордан (талбайн эзэн), Балба, Шри-Ланка,
Кувейт.
В : Энэтхэг, Узбекистан (талбайн эзэн), Бахрейн,
Туркменистан.
C: Иран (талбайн эзэн), Афганистан, Палестин, Мальдив.
D: Оман, Саудын Араб (талбайн эзэн), Сири, Пакистан.
E: Йемен, Бангладеш, Катар (талбайн эзэн), Бутан.
F: Ирак, Кыргызстан (талбайн эзэн), Ливан, АНЭУ.
Дорнод бүс
G: Индонез (талбайн эзэн), Хятад, Бруней, Филиппин,
Хойд Марианы арлууд.
H: Австрали, Вьетнам (талбайн эзэн), Зүүн Тимор,
Монгол, Макао.
I: БНАСАУ, Хонконг, Сингапур (талбайн эзэн), Гуам.
J: Япон, Малайз, Камбож, Лаос (талбайн эзэн).
K: БНСУ, Тайланд, Мьянмар (талбайн эзэн), Тайвань.