Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2019 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 5-нд Алтай, Хангайн
уулархаг нутгаар, 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар
нойтон цас орно. Салхи 8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч
шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгаар
шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм
дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.