Сэтгүүлчдийн эрх дагаж мөрдөгдөх байдал дордсоор байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-03 17:06:40

МОСКВА. /РИА Новости/. Сүүлийн жилүүдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сэтгүүлчдийн эрх дагаж мөрдөгдөх байдал улам дордсоор байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгмийн хөгжил, хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Михаил Федотов мэдэгджээ.


Жил бүрийн энэ өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиодог бөгөөд энэ өдрийг 1994 оноос хойш тэмдэглэжээ.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн  хэрэгслүүдийн хараат бус байдлын тухай “Виндхукийн тунхаглал” батлагдсаны дараа ЮНЕСКО Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг зарлажээ.


“Үүнээс хойш нөхцөл байдал сайжрах бус дордсоор байна. Иймэрхүү хандлага дэлхий дахинаа ажиглагдаж байна. Харамсалтай нь сэтгүүлчид өөрсдөө зовж байна. Энэ асуудал нь Оросын төдийгүй бусад улсын сэтгүүлчидтэй мөн холбоотой асуудал юм. Сэтгүүлчдийн нийгэмлэг иймэрхүү хэргийг ял шийтгэлгүй өнгөрөөх явдалтай тэмцэхээр нэгдэж байгаа” хэмээн тэрбээр ярьсан байна.


Түүнчлэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сэтгүүлчдийн эрхийн төлөөх хамтын тэмцлийг илэрхийлдэг хэмээн үзэж байгаагаа Федотов илэрхийлсэн байна. 

Связанные новости