Ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 459.8 тэрбум тэрбум төгрөг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАрилжааны банкууд өнгөрсөн сард 773 зээлдэгчид 46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 459.8 тэрбум төгрөг болсон талаар өнөөдөр Монголбанкнаас мэдээллээ.
Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 77673-д хүрсэн бөгөөд сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурсан байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.8 хувь буюу 2 их наяд 623.8 тэрбум төгрөгийг 8 хувийн хүүтэй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр, 22.3 хувь буюу 771.8 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон байна.
Нийт зээлийн 3.2 хувийг хугацаа хэтэрсэн бол 0.8 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.
Ч.Ариунболд