Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол арга хэмжээ Этиопт болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАДДИС-АБЕБА. /UNESCO/. Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн
эрх чөлөөний өдөр тохиож байна. 2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх
чөлөөний өдрийн гол арга хэмжээг Этиопын нийслэл Аддис-Абеба хотноо тавдугаар
сарын 1-3-ны хооронд зохион байгуулж байна.
Арга хэмжээний үеэр 100 гаруй орны төлөөлөгчид өнөөгийн нийгэмд тулгамдаж
буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, хэвлэлийн эрх чөлөөнд тулгарч буй аюул, ололт амжилтын талаар хэлэлцэж байна.
“Ардчиллын төлөөх хэвлэл мэдээлэл: хуурамч мэдээллийн үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдвийн
хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээний үеэр хуралдаан, мэтгэлцээн зэрэг өргөн
хүрээний олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.
Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн
олгодог "Гуйллермо Каногийн нэрэмжит Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагнал"-ыг ЮНЕСКО-гийн
Ерөнхий захирал Одри Азулай гардуулах юм.
Арга хэмжээний үеэр мөн сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаарх эрдэм
шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, өөрсдийн судалгаагаа хуваалцаж,
хэлэлцэх боломжийг олон салбарын судлаачдад олгох ажээ. Үүний зэрэгцээ хэд
хэдэн соёлын арга хэмжээ болон урлагийн тоглолтууд энэ удаагийн арга хэмжээний
хөтөлбөрт багтсан байна.