Паланкарая Индонезийн шинэ нийслэл болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-02 15:18:47

СИНГАПУР. /The Jakarta Post/. Төв нутгийн Калимантан мужид байрладаг Паланкарая хот Индонезийн шинэ нийслэл болж магадгүй байна. Индонез улс нийслэл хотоо нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ.


“Паланкарая нь харьцангуй залуу хот бөгөөд Индонезийн анхны Ерөнхийлөгч, үндэсний баатар Сукарно нийслэл хотыг Паланкарая руу шилжүүлэх талаар боддог байсан” хэмээн Үндэсний шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх хүн амын асуудлыг судлах газрын дарга Харри Йогасвапа хэлсэн байна.


Түүний мэдэгдсэнээр, Паланкарая нь хотын төвд тогтоосон стандартуудад бүрэн нийцэж байгаа аж. Түүнчлэн Калимантаны арлууд нь газар хөдлөлтийн хувьд аюулгүй бүсэд байрладаг байна. Энэ нь Индонезийн 19 мянган арлаас бүрдсэн дэлхийн хамгийн том олтригийн хувьд онцгой чухал асуудал юм.   


Паланкарая хотыг Индонезийн хамгийн төлөвлөлт сайтай, сайхан хотуудын нэг гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Связанные новости