Роналду дэлхийн хамгийн үнэтэй машины эзэн болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА.
/АиФ/. “Ювентус” багийн довтлогч Криштиану
Роналду 11 сая еврогийн үнэтэй “Bugatti
La Voiture Noire” автомашины эзэн
болжээ.
Хөдөлгүүр нь 1500 морины хүчтэй энэхүү автомашин нь цагт 420 км хурдлах
чадвартай бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй автомашинд тооцогддог гэнэ.
“France Football” сэтгүүлийн гаргасан дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчдийн
жагсаалтад Криштиану Роналду хоёрдугаар байрт орсон юм. Тэрбээр жилд 113 сая
еврогийн орлого олдог аж.