“Лалын улс” бүлэглэлийн толгойлогч мэдэгдэл хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-30 11:07:30

БАГДАД. /BBC/. “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч гэх Абу Бакр аль-Багдадигийн дүрс бичлэгийг al-Furqan мэдээллийн сүлжээ даваа гарагт олон нийтэд дэлгэжээ. Тэрбээр нутаг дэвсгэрээ алдсан өшөө хонзонгоо авах болно гэдгээ дүрс бичлэгийн үеэр тангарагласан байна.


А.Багдади Сири, Иракийн нутгуудад “Халифт улс” байгуулна хэмээн Мосул хотоос мэдэгдсэний дараа буюу 2014 оноос хойш олны өмнө ил гарч ирээгүй юм. Шинээр цацагдсан дүрс бичлэгт А.Багдади бүлэглэлийн сүүлийн түшиц газар болох Багхуз суурингийн ялагдлыг хүлээн зөвшөөрчээ. Уг дүрс бичлэгийг хэзээ бичсэн нь тодорхойгүй байгаа хэдий ч дөрөвдүгээр сард хийсэн гэж “Лалын улс” бүлэглэл мэдэгдсэн байна.


А.Багдадигийн хэлснээр, Улаан өндөгний баярын үеэр Шри Ланкад болсон халдлагуудыг Иракийн Багхуз суурингийн ялагдалтай холбогдуулан өшөө авах зорилгоор үйлдсэн ажээ. Мөн тэрбээр, Буркина Фасо болон Мали дахь босогчид үнэнч байхаа тангарагласныг мэдэгдээд, Судан, Алжирт өрнөж буй жагсаал цуглаануудын талаар хэлэхдээ “дарангуйлагчид”-ыг шийдэх цорын ганц арга зам бол ариун дайн /jihad/ юм гэж хэлжээ. 

Связанные новости