Шенгений бүсийг шинэчлэн байгуулахыг санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-26 11:49:15

ПАРИС. /TASS/. Дүрвэгсдийг тараан байрлуулах тухай Дублиний гэрээ хэрэгжихээ больсонтой холбоотойгоор Шенгений бүсийг шинэчлэхийг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон санал болгожээ. Тэрбээр ийм саналтай байгаагаа пүрэв гарагт Парист болсон үндэсний хэлэлцүүлгийн дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Нэлээд цөөн тооны улс орнуудын оролцоотойгоор хийх шаардлага гарсан ч гэсэн Шенгенийг эрс өөрчлөн байгуулах шаардлагатай” гэж Макрон хэлжээ. Цагаачлалын бодлогод хангалттай нэгдэн нягтрахгүй байна гэж тэрбээр Шенгений бүсийн хэд хэдэн улсыг нэрийг нь дурдалгүйгээр шүүмжилсэн байна.


Дублиний гэрээг 1990 онд байгуулжээ. 2018 он хүртэл уг гэрээнд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Уг гэрээнд цагаачдын гаргасан түр оршин суух тухай хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх талаар тусгасан бөгөөд Дани улсаас бусад Европын Холбооны бүх гишүүн улсуудад хамаатай аж. Цагаачид хамгийн олноороо очдог Европын өмнөд хэсгийн орнууд ирсэн цагаачдыг жигд хуваарилахыг шаарддаг бол харин үүнийг Унгар, Польш, Словак, Чех болон Австри улс эсэргүүцдэг байна.


Связанные новости