Он гарснаас хойш 300 мянга орчим цагаач АНУ-д нэвтрэхийг оролджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /TASS/. АНУ-д нэвтрэхийг оролдож буй Төв Америк, Карибын тэнгисийн орнууд болон бусад бүсэд нутгийн цагаачдын тоо үлэмж нэмэгдэж байгаа тухай Мексикийн Дотоод хэргийн сайд Ольга Санчес Кордеро мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Мексикийн нутгаар дамжин АНУ-д хууль бусаар нэвтрэхийг оролдсон цагаачдын тоо энэ оны эхний улирлын байдлаар 300 мянгаар тоологдож байна” гэж сайд онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр эдгээр цагаачийн 30 орчим хувь нь насанд хүрээгүй хүмүүс аж.
Хэрэв Мексикийн эрх баригчид АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг зогсоохгүй бол тус улстай залгаа хилээ хаана гэж Дональд Трамп гуравдугаар сарын 29-нд мэдэгдсэн билээ. Харин Мексикийн төрийн тэргүүн Андрес Мануэль Лопес Обрадор мөн энэ өдөр мэдэгдэл хийхдээ, иймэрхүү сүрдүүлэгтэй нь холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчтэй мэтгэлцэх бодолгүй байна гэжээ.
Жил бүр Төв Америкийн ядуу буурай орнуудын хэдэн зуун мянган иргэн Мексикийн нутгаар дамжин АНУ-д нэвтрэхийг оролддог байна. Энэ замд цагаачид маш олон аюултай тулгардаг бөгөөд ихэвчлэн гэмт бүлэглэлийн эсвэл хүний наймаачдын золиос болдог аж.