Өнөөдөр 10-12 хэм дулаан байна.
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга
шуурна. 10-12 хэм дулаан байна.
Малчид,
иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх
тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019
оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол
үүлтэй. Монгол-Алтайн болон Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бага
зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун
аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж
секундэд 7-12 метр, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад
нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Монгол Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон
Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хэнтийн
уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр
10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод,
Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв