“Цагаан хэрэм”-ийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Xinhua/. “Цагаан хэрэм” байгууламжийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулна хэмээн БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн удирдах газар лхагва гарагт мэдэгдсэн байна.
“21 мянга гаруй километр урт “Цагаан хэрэм”-ийг хамгаалж, сэргээн засварлаж, анхны төрхийг нь
хэвээр хадгална” гэж Үндэсний соёлын өвийн удирдах газрын дэд дарга Сун Синьчао
мэдэгджээ.
Мөн тэрбээр, “Цагаан
хэрэм”-ийн зарим хэсэгт тогтмол засвар болон яаралтай засварын ажил
шаардлагатай байгааг онцлоод, байгууламжийг сайтар шалгаж, сайжруулан засварлах
шаардлагатай хэсгүүдийг олж мэдэгдэхийг орон нутгийн эрх баригчдад уриалсан
байна.