Хана барих ажлыг хэдийнэ эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-18 11:38:35

МОСКВА. /RIA Novosti/. Мексиктэй залгаа хилийн томоохон хэсэгт хана барих ажлыг хэдийнэ эхлүүлсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


“Конгресс дахь Ардчилсан намынхан амралтаа дуусгаж, цагаачлалын хуулийг өөрчлөх ёстой, эс бөгөөс хэдийгээр хилийн бүсийн байдлыг хянах ажил хийж байгаа ч байдал улам дордох болно. Ханын ихэнх хэсгийг яг одоо барьж байна!” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа жиргэсэн байна.


Мексиктэй залгаа АНУ-ын хилийн дагуу хана барих тэрбум орчим ам.долларын гэрээг Пентагон хоёр компанитай дөрөвдүгээр сарын 10-нд байгуулжээ.


Хэрэв АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг зогсоох арга хэмжээ авахгүй бол Мексиктэй залгаа хилээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хаахаар төлөвлөж буйгаа Трамп энэ сарын эхээр мэдэгдсэн билээ. Гэхдээ хилийг хааснаар АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм. 

Связанные новости