Курилын өмнөд арлуудад хамтарсан үйл ажиллагаа явуулах асуудлаар хэлэлцээ хийв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /RIA Novosti/. Япон болон ОХУ-ын төлөөлөгчид Курилын бүлэг арлын өмнөд хэсэгт эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах асуудлаар Японы нийслэл Токио хотод хэлэлцээ хийжээ. Энэ тухай Киодо агентлаг Японы Гадаад хэргийн яамны мэдээллээс иш татан уламжилсан байна.
Талууд Курилийн өмнөд хэсэгт орших Кунашир, Итуруп, Шикотан болон Хабомаи гэсэн дөрвөн аралд япончуудыг хоёр талын байр суурьт хохирол учруулахгүйгээр зорчуулах асуудлыг хэлэлцжээ. Эдгээр арал нь Японы нутаг дэвсгэр бөгөөд арлуудад зорчихын тулд япончууд ОХУ-ын визийг авах ёсгүй гэдэг байр суурийг Японы эрх баригчид баримталж байгаа юм. Энэ асуудал нь Курилын арлуудад эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулахтай холбоотой гол асуудлуудын нэг юм.
Хэлэлцээний дараа Японы Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалын төлөөлөгч улсынхаа сэтгүүлчидтэй уулзсан боловч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 2016 оны 12 дугаар сард Японд хийсэн айлчлалын үеэр Курилын өмнөд арлуудад аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцэх тохиролцоонд хүрчээ.