Суданы Батлан хамгаалахын сайд цэргийн зөвлөлийн тэргүүний хувиар тангараг өргөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХАРТУМ. /RIA Novosti/. Суданы Батлан хамгаалахын сайд бөгөөд тэргүүн дэд ерөнхийлөгч Авад ибн Ауф шилжилтийн цэргийн зөвлөлийн тэргүүний хувиар пүрэв гарагийн орой тангараг өргөжээ. Түүний орлогч даргаар штабын дарга Кемаль Абдель Мааруфыг томилсон тухай Суданы төрийн мэдлийн телевизээр мэдээлсэн байна.
Суданд цэргийн эргэлт болсон юм. Тус улсын Ерөнхийлөгч Омар аль-Баширыг баривчилсныг, мөн улс орныг хоёр жил удирдах цэргийн зөвлөл байгуулсан тухай Авад ибн Ауф пүрэв гарагийн орой мэдэгджээ. Мөн 2005 онд батлагдсан Үндсэн хуулийн хэрэгжилтийг зогсоож, гурван сарын хугацаатай онц байдал тогтоосон байна.
Цэргийн эргэлт ард олны бослого хөдөлгөөний дараа болсон юм. Суданы иргэдийн жагсаал талхны үнийг бууруулахыг шаардсанаар эхэлсэн боловч аажимдаа төрийн эрхийг 30 жил атгасан аль-Баширын улс төрийн дэглэмийг солих уриа лоозон бүхий эсэргүүцлийн ажиллагаа болж хувирчээ.
Связанные новости


