К.Гоны эхнэр байцаалт өгөхөөр Японд иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Japan Times/. “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоны эхнэр
Японд ирсэн бөгөөд пүрэв гарагт Токиогийн шүүхэд байцаалт өгөх төлөвтэй байгаа
тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
“Nissan” компанийн сангаас Оман дахь дистрибьютер компани руу олон сая ам.доллар
шилжүүлсэн хэрэгт холбогдуулан К.Гон өнгөрсөн долоо хоногт дөрөв дэх удаагаа
баривчлагдсан юм.
Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар, К.Гон 8 сая ам.долларыг Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй, Кароле Гоны удирддаг компани руу шилжүүлсэн ажээ. Прокурорууд энэ талаар сайн дураараа байцаалт өгөхийг Кароле Гоноос өмнө нь хүссэн боловч тэрбээр татгалзаж, Франц руу ниссэн юм.
“Кароле Гоныг
баривчлагдахгүй гэдгийг тогтоосны дараа гэрчийн хувиар байцаалт өгөхийг
зөвлөсөн” гэж К.Гоны хуульч хэлсэн байна. Мөн тэрбээр, Кароле Гон миний
зөвлөгөөг дагахаар төлөвлөж байгаа гэж нэмж хэлжээ.