ABC: Этиопын “Boeing” онгоц шувуутай мөргөлдсөний улмаас осолдсон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-04 14:08:06

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX” загварын нисэх онгоц шувуу эсвэл өөр зүйлтэй мөргөлдсөний улмаас осолдсон гэж телевизийн “ABC” суваг хоёр эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.


Тус сувгаар мэдээлснээр, ингэж мөргөлдсөний улмаас агаарын хэвтээ урсгал болон нисэх онгоцны далавчийн өнцгийн харьцааг тодорхойлдог төхөөрөмжид гэмтэл гарсан байна. Үүний улмаас унахаас хамгаалах систем идэвхэжсэн нь нисэх онгоцыг осолдоход хүргэжээ.


“The Wall Street Journal” сонинд эх сурвалжийн мэдээллээс иш татан бичснээр, “Boeing 737 MAX 8” онгоцонд суурилуулсан "MCAS" /Maneuvering Characteristics Augmentation System/ буюу “Маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах систем” доголдсоны улмаас осолдсон гэдэг урьдчилсан дүгнэлтийг ослын шалтгааныг шалгаж буй шинжээчид хийсэн байна.


Связанные новости