Амьтдад зориулсан нүхэн гарц барихыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖЕНЕВ. /TASS/. Авто замын сүлжээ эрчимтэй хөгжиж байгаа энэ үед зэрлэг амьтдыг чөлөөтэй шилжин явах боломжоор бид хангах ёстой. Ингэхийн тулд зэрлэг амьтад нутагшдаг газрыг дайран өнгөрдөг авто зам, төмөр замуудад тусгай нүхэн гарц, гүүр барих хэрэгтэй гэж Швейцарийн байгаль хамгаалагчдын “Pro Natura” байгууллагын ажилтнууд үзэж байна.
Одоогоор тус улсад зэрлэг амьтдад зориулсан 30 нүхэн гарц байдаг ажээ. Холбооны
Замын газрын төлөөлөгч Маргарита Трокмегийн мэдэгдсэнээр, одоогийн байдлаар зэрлэг
амьтдад зориулсан 2 нүхэн гарц баригдаж
байгаагаас гадна 16 нүхэн гарцны төслийг хэрэгжүүлэх шатандаа явж байгаа аж.
“Pro Natura” байгууллагын мэдэгдсэнээр, Швейцарт жил тутам 20 мянга орчим том хөхтөн
амьтан автомашин эсвэл галт тэргэнд дайруулж, үхдэг байна. Бор гөрөөс
зам дээр гэнэт гүйн гарч ирсний улмаас ийм осол тохиолдох нь элбэг байдаг аж. Тодруулбал,
ийм тохиолдол жилд 10 мянга орчим удаа болдог байна. Түүнчлэн үнэг, буга, туулай,
зэрлэг гахай зэрэг амьтад осолд өртөх нь их байдаг байна.