Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-03-30 15:27:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

2019 оны 3 дугаар сарын 30-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 0-2 хэм дулаан байна.

Связанные новости