Орос, Туркийн Гадаад хэргийн сайд нар яриа хэлэлцээ хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-29 18:29:17

АНТАЛЬЯ. /TASS/. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Анталья хотод яриа хэлэлцээ хийж эхэллээ.


Хаалттай уулзалтын дараа талууд Орос, Туркийн Стратеги төлөвлөлтийн хамтарсан бүлгийн 7 дугаар хуралдаанд оролцох аж. Энэ арга хэмжээний үеэр Москва хотод ирэх 4 дүгээр сард хийхээр төлөвлөсөн Орос, Туркийн удирдагчдын уулзалтын асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа аж. Түүнчлэн Сири дэх нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулах юм байна. 

Связанные новости