Саудын Арабын зэвсгийн экспортод тавьсан хоригийг сунгав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН. /TASS/. Саудын Арабын зэвсгийн экспортод тавьсан хоригийнхоо хугацааг Германы Засгийн газар есдүгээр сарын 30 хүртэл дахин хагас жилээр сунгав. Энэ тухай “N-TV” телевиз Германы сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайбертын мэдээллээс иш татан уламжлав.
Дээрх шийдвэрийг Германы Канцлер Ангела Меркель гол сайд нартайгаа хэлэлцсэний эцэст гаргасан байна. Германы эрх баригчдын гаргасан шийдвэр нь цэргийн салбарт хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдэд эрсдэл учруулж байна гэж Франц, Их Британийн эрх баригчид мэдэгджээ.
Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Герман улс 11 дүгээр сарын эхнээс хойш тус улсад цэргийн зориулалттай бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоосон юм.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
16 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
19 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день