“Бүс ба зам”-ын төслүүдэд 190 тэрбум гаруй ам.доллар олгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН. /Reuters/. Хятадын Хөгжлийн банк 2013 оноос хойш “Бүс ба зам”-ын дэд бүтцийн төлөвлөгөөний 600 гаруй төсөлд 190 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгожээ. Энэ тухай Хятадын Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Зэн Зиже Боаогийн чуулга уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
“Бүс ба зам” санаачилга
нь "Торгоны зам" эдийн засгийн бүс болон "21 дүгээр зууны далайн
торгоны зам" төсөлтэй холбоотой бөгөөд Ази тивийг эртний Торгоны замын
маршрутаар Европ, Африк тивтэй холбох худалдаа, дэд бүтцийн сүлжээг байгуулах
зорилготой юм.