Голаны өндөрлөгийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулах хүсэлт тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСАНА. /TASS/. Голаны өндөрлөгтэй холбоотой асуудлын эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг /АЗ/ яаралтай хуралдуулах хүсэлтийг Сирийн эрх баригчид тавьжээ. Энэ тухай "Agence France-Presse" /AFP/ агентлаг дипломат хүрээн дэх эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжлав.
Ирж буй мэдээллээс үзвэл, АЗ-ийг гуравдугаар сард даргалж байгаа Франц улс одоо хурал хийх өдрийг товлох ёстой байна.
Израил улс Голаны өндөрлөгийг хянах бүрэн эрхтэйг хүлээн зөвшөөрсөн тунхагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Вашингтон хотод даваа гарагт хийсэн хэлэлцээний хүрээнд гарын үсэг зурсан билээ.
Ийм нэг талыг баримталсан үйлдлийг эсэргүүцэж буйгаа зөвхөн Сири төдийгүй Арабын болон лалын шашинт орнууд, ОХУ, Европын орнууд, Герман, Франц зэрэг АНУ-ын холбоотон улсууд илэрхийлсэн юм. Голаны өндөрлөгт Израил хяналт тавих бүрэн эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж буйгаа Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.