Нэр дэвшигчид сонгуулийн зар сурталчилгаанд 23 сая гаруй ам.доллар зарцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-26 16:10:45

КИЕВ. /Ukrinform/. Энэ сарын 31-нд болох Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн зар сурталчилгаанд 623 сая гривен буюу 23 сая ам.доллар зарцуулжээ. Энэ тухай тус улсын Сонгуулийн хороо мэдээлсэн байна.


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс Юрия Кармазина сонгуулийн санхүүжилтийн мөнгөө хэвлэл мэдээллийн зар сурталчилгаанд 100 хувь зарцуулжээ. Тэрбээр 368 мянган гривен /13 500 гаруй ам.доллар/ зарцуулсан байна. “Амьдралын төлөөх сөрөг хүчний платформ” намын дарга Юрий Бойко сонгуулийн санхүүжилтийнхээ 84 хувь буюу 39 сая гривен /1.44 сая гаруй ам.доллар/, Дээд Радагийн депутат Сергей Тарута 82 хувь буюу 80 сая гривен /3 сая ам.доллар/ зар сурталчилгаанд зарцуулжээ. Гэхдээ тэрбээр "Батькивщина" намын дарга Юлия Тимошенког дэмжиж буйгаа илэрхийлэн нэрээ татсан байна.


“Ард түмний зарц” намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Зеленский хэвлэлийн зар сурталчилгаанд бүх санхүүжилтээ буюу 64 сая гривен /2.4 сая орчим ам.доллар/ зарцуулсан байна. Тэгвэл Юлия Тимошенко санхүүжилтийнхээ 72 хувийг /118 сая гривен буюу 4.4 сая орчим ам.доллар/, “Эрх чөлөө” намаас нэр дэвшигч Руслан Кошулинский 71 хувийг /11 сая гривен буюу 407 мянган ам.доллар/, Украин улсын одоогийн төрийн тэргүүн Петр Порошенко 61 хувийг /251 сая гривен буюу 9.3 сая ам.доллар/ зар сурталчилгаанд зориулжээ.


Сонгуулийн хорооноос мэдээлснээр, зарим нэр дэвшигч дурдсан хугацаанд тайлангаа өгөөгүй байна.


Связанные новости