Монгол улсын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-26 12:06:55

БЭЭЖИН. /Xinhua/. Монгол улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.


“БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар Д.Цогтбаатар манай улсад айлчилна” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Гэн Шуан мэдээлжээ. 

Связанные новости