Стивен Бигун Бээжинд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-26 11:12:04

БЭЭЖИН. /NHK/. БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун БНХАУ-ын нийслэл Бээжин хотод айлчилж байгаа тухай АНУ, БНХАУ-ын дипломат эх сурвалжууд мэдээлэв.


“АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч, Пёньянтай хийх ажлын түвшний хэлэлцээний ахлах С.Бигун БНАСАУ-ын асуудлуудыг хэлэлцэхээр БНХАУ-д айлчилж байна” гэж дээрх эх сурвалжууд мэдээлжээ. Түүний айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна.


С.Бигун Хятадын өндөр түвшний дипломатуудтай уулзаж, хоёрдугаар сард болсон АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар товч мэдээлэл хийх төлөвтэй байгаа ажээ. Уг дээд хэмжээний уулзалтын үеэр талууд тохиролцоонд хүрч чадаагүй билээ.


Мөн тэрбээр БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын хоригийг хэвээр үлдээхийг БНХАУ-аас хүсэх төлөвтэй байна. АНУ болон БНАСАУ-ыг үл ойлголцлоо бууруулахыг БНХАУ өмнө нь уриалсан юм.


С.Бигуны айлчлалын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдэл хийгээгүй ба тэрбээр хэлэхдээ, БНХАУ дээрх орнуудтай байнгын холбоотой ажиллаж байгаа гэжээ.


БНАСАУ цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүртэл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэхгүй байхыг гуравдугаар сарын 14-нд Нью-Йорк хотноо болсон уулзалтын үеэр С.Бигун НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд болон Япон, БНСУ дахь НҮБ-ын Элчин сайд нарт уриалсан байна. 

Связанные новости