Афганистаны ерөнхийлөгчийн сонгуулийг дахин хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАБУЛ. /NHK/. Ирэх долдугаар сард зохион байгуулахаар товлоод
байсан Афганистаны ерөнхийлөгчийн сонгуулийг дахин хоёр сараар хойшлуулсан
тухай тус улсын Сонгуулийн хорооноос лхагва гарагт мэдээлэв.
Сонгуулийн
хорооноос мэдээлснээр, долдугаар сарын 20-нд болох байсан ерөнхийлөгчийн
сонгуулийг есдүгээр сарын 28 хүртэл хойшлуулсан ажээ. Афганистаны
ерөнхийлөгчийн сонгууль таван жил тутам болдог юм.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд био хэмжүүрт таних системийг анх удаа нэвтрүүлэх гэж буйтай холбоотойгоор сонгуулийн товыг хойшлуулсан байна. Сонгуулийг ил тод, шударга явуулахад цаг хугацаа хэрэгтэй байгааг Сонгуулийн хорооны төлөөлөгчид онцолжээ.
Ерөнхийлөгчийн 2019
оны сонгуулийг анх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан юм.
Энэ удаагийн
сонгуулиар Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани улиран сонгогдохыг эрмэлзэх бол
Ерөнхий сайд Абдулла Абдулла болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Мохаммад
Ханиф Атмар нар өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байна.