Олон мянган террористыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-19 13:09:59

БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ-ын Шиньжян-Уйгурын өөртөө засах орноос 2014 оноос хойш 13 мянга орчим террорист этгээдийг баривчилсан гэж тус улсын Засгийн газраас даваа гарагт гаргасан тайланд мэдээлэв.


Баруун бүс нутаг дахь терроризмтой тэмцэх талаарх тайланд дурдсанаар, “терроризмтой тэмцэх хийгээд хүний үндсэн эрхийг хамгаалах” НҮБ-ын зарчмыг БНХАУ мөрдөж байгаа ажээ. Үүний зэрэгцээ хэт давруу үзэлд автсан уйгуруудад боловсрол эзэмшихийг санал болгож байгаа гэж уг тайланд тэмдэглэжээ.


“Өнгөрсөн онд Бээжин Шиньжянд бөөнөөр баривчлах ажиллагаагаа нэмэгдүүлсэн” гэж АНУ-ын хүний эрхийн жил тутмын тайланд мэдээлснээс хэд хоногийн дараа БНХАУ дээрх мэдээллийг олон нийтэд танилцуулсан юм.


Уйгуруудад үзэл суртлын боловсролыг албадан олгож, хууль бусаар баривчлан саатуулдаг гэх асуудлыг олон улсын нийгэмлэгүүд дэвшүүлсээр ирсэн билээ.


"Баривчлан саатуулах төвүүдэд нэг сая уйгур хүн байдаг" гэж НҮБ-аас мэдээлдэг бол БНХАУ-ын эрх баригчид уг газрыг “мэргэжлийн сургалтын төв” хэмээн нэрлэдэг байна. 

Связанные новости